Дэлгэрхангай суманд салхины хүч хамгийн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-04 15:06:12

Дундговь аймгийн хувьд Дэлгэрхангай сумын нутгаар салхины хүч хамгийн их буюу секундэд 20- 24 метр байна. Тус сумын нутгаар шөнө дунд цасан шуурга эхэлсэн бөгөөд өнөө өглөө 10 цагийн орчмоос цас орохоо больж, одоо орсон цас шуурсан байдалтай байгааг сумын Онцгой байдлын штабын дарга Н. Дашцэрэн мэдээллээ.

Өглөө үзэгдэх орчин хязгаарлагдаад байсан бол одоо нэг км гаруй зайнд орчин харагддаг болсон. Гэхдээ салхины хүч буурахгүй байна гэлээ.

Багийн Засаг дарга  нар малчидтай байнгын харилцаа холбоотой байгаа бөгөөд одоогоор хүн, малд эрсдэл учирсан талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ