Хориг арга хэмжээ хамтын ажиллагааг зогсоохгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-15 18:10:41

СИНГАПУР. /РИА Новости/Ямар ч хориг арга хэмжээ Орос улсын Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн улсуудтай өрнүүлэх хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжлийг зогсоож чадахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сингапурт хийсэн айлчлалынхаа дүнд мэдэгдсэн байна.  


“Хориг арга хэмжээ хөгжлийг зогсоож чадахгүй. Технологийн ч эдийн засгийн ч хөгжлийг зогсоох боломжгүй. Манай улсын барааны эргэлтийн 25 орчим хувь нь Азийн орнуудад хамаарч байна. Өнгөрсөн онд барааны эргэлтийн өсөлт 27 хувь байсан нь 200 тэрбум орчим ам.доллар юм. Барааны эргэлт өсч, харилцаа бүх чиглэлд хөгжиж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Холбоотой мэдээ