Хууль зүйн сайд илтгэл тавьж хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-04 16:00:34

Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн Хууль эрх зүйн бүлгэмийн хэлэлцүүлэг өнөөдөр болно.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Эрх зүйн шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хууль зүйн салбарын эрдэм, судлаачид, энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст хэлэлцүүлэг нээлттэй. Хэлэлцүүлэг Монголын архитекторын ордны таван давхарт 17 цагаас болох аж.

Б.Туул

Холбоотой мэдээ