Хаитид авлигын эсрэг жагсаал болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПОРТ-О-ПРЕНС. /NHK/. Хаитийн нийслэл Порт-о-Пренс болон өөр бусад хотод олон мянган хүн цуглаж, авлигын эсрэг жагсаалд оролцжээ. Энэ тухай телевизийн "NHK" суваг мягмар гарагт мэдээлэв.
Жагсаалд оролцогчид
автомашин болон дугуй шатаасан бөгөөд тэдний зарим нь цагдаа нартай мөргөлдөөн
үүсгэсэн байна. Холбогдох албаны төлөөлөгчийн мэдээлснээр, зургаан хүн амиа
алдаж, таван хүн шархадсан аж.
Засгийн газрын
төлөөлөгчид эрчим хүчний төслүүдэд зориулсан сангаас 3.8 орчим тэрбум
ам.долларыг шамшигдуулсан нь ард иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна. Өнгөрсөн
долдугаар сард шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш олныг хамарсан жагсаал цуглаан
өрнөх болжээ.