"ТҮЦ" машинаар 2175 хүн үйлчлүүлжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2018-11-20 14:06:06

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төвд байрладаг төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар энэ оны гуравдугаар улиралд нийт 2175 хүн үйлчлүүлжээ.

Иргэдийн 881 нь иргэний үнэмлэхний лавлагаа, 430 нь нийгмийн даатгалын шимтэл төлөлт, 216 нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан бол тээврийн хэрэгслийн лавлагааг зөвхөн хоёр хүн авчээ. Харин тухайн хугацаанд  тус аймагт байрлах “ТҮЦ” машины үйлчилгээний талаар иргэдээс  нийт зургаан удаагийн дуудлага ирсэн аж.

Иргэдээс тог тасарсан, ТҮЦ машин ажиллахгүй байгаа, хэвлэх төхөөрөмжтэй холбоотой санал гомдол ирснийг албаныхан шуурхай  ажиллаж засварласан байна. 

Холбоотой мэдээ