Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-06-09 09:23:36

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Тэрбум модүндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Сүмбэр суманд буй хэлмэгдэгсдийн хөшөөний орчимд ногоон төгөл байгуулахаар ажлаа эхэлжээ.

Албаныхан энэ оны ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтын дагуу тавдугааар сарын 21-нд хэлмэгдэгсдийн хөшөөний орчныг цэвэрлэж,  36 хайлаас, 12 хуш мод тарьжээ.

Мод тарих ажлыг сумдын ИТХ, хэлмэгдэгсдийн ар гэрийг оролцуулан зохион байгуулсан бөгөөд цаашид үе шаттайгаар мод тарьж, ногоон төгөл байгуулахаар төлөвлөж буй талаар мэдээлэв.

 

Холбоотой мэдээ