“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд амжилттай оролцов

ОРОН НУТАГТ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-06-06 16:42:45

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ оны тавдугаар сарын 23-нд Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч гал сөнөөгч дэд ахлагч Л.Хангай,  Б.Лхагвасүрэн нар хоёрдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Амжилт гаргасан тамирчдыг аймгийн Засаг дарга Г.Батзам хүлээн авч уулзан баяр хүргэж, дурсгалын зүйлс гардуулсан байна.

Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хийгээд Онцгой байдал, дотоодын цэрэг, цэргийн сургуулиудын сонсогч алба хаагчдын ур чадварыг шалгадаг тус тэмцээн энэ жил 10 дахь удаагаа  амжилттай болжээ.

Холбоотой мэдээ