О.Гүндэгмаа Дэлхийн цомын АШТ-ий хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-03-05 13:01:43

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 588 оноогоор финалд шалгарч, хүрэл медалийн эзэн боллоо.

Тайландын Бангкок хотод зохион байгуулж байгаа энэхүү буудлага спортын ДЦАШТ-ий 25 метрийн эмэгтэйчүүдийн спорт гар бууны дасгалд нийт 29 тамирчин ур чадвараа сорьсон юм. Мөн ОУХМ Ц.Мөнхзул 577 оноогоор 10-р байрт шалгарсан байна.

Энэ удаагийн Дэлхийн цомын АШТ-д манай улсаас "РИО-2016" олимпийн эрхээ аваад байгаа О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тэмцээн энэ сарын 1-9-ний хооронд болж шилдгүүдээ тодруулах юм.

Д.Өлзий
 

Холбоотой мэдээ