НАСА-гийн сансрын төхөөрөмж ирэх долоо хоногт Ангараг дээр газардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-11-22 10:47:50

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын сансар судлалын агентлагийн /НАСАInSight” сансрын төхөөрөмж зургаан сарын турш 480 сая километр замыг туулсны дараа ирэх долоо хоногийн даваа гарагт Ангараг гараг дээр газардана.


Өнгөрсөн тавдугаар сарын 5-нд хөөргөсөн уг төхөөрөмж нь 2012 онд Ангараг гараг руу хөөргөж, уг гарагийн талаар судалсан тандалтын төхөөрөмжөөс хойш хөөргөсөн анхны төхөөрөмж юм.


НАСА-гийн мэдээлснээр, дээрх төхөөрөмжийг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд газардана хэмээн тооцоолж байгаа аж.


InSight” сансрын төхөөрөмжийн зорилго нь Ангараг гарагийн дотоод орчныг судалж, уг гараг хэрхэн бүрэлдсэнийг олж тогтоох юм" гэж НАСА-гийн мэргэжилтэн Брюс Банердт лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Мөн Ангарагийн гадаргуу доорх геофизик шинж чанаруудыг судлах бөгөөд үүнд газар хөдлөлт болон гадаргын дулаан зэрэг багтах юм. 

Холбоотой мэдээ