“Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлаар шилдэг судлаачдыг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-11-22 16:53:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Залуучуудын хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран “Залуучууд судлал 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд найман их, дээд сургуулийн оюутан, судлаачдын 60 гаруй илтгэлийг хэлэлцсэн байна. “Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлийн шатны шалгаруулалт СЭЗИС-ийн Гэр-Өргөө танхимд болж, залуучуудын хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах орчин, хөгжих орчин сэдвээр шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлж тодруулжээ.

Тэргүүн байрт Э.Анхбаяр, Л.Энхтүшиг нарын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”,Дэд байрт Г.Хулан, П.Үүрийнтуяа нарын “Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамддаг асуудал”, Гутгаар байрт Б.Бүжин, Ч.Дэлгэрдаваа нарын “Залуучуудын хөгжлийг дэмжсэн нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагын хөтөлбөрт тусгахын үр нөлөө /харьцуулсан судалгаа/”, Тусгай байрт,  А.Энхмаа, А.Манчир, Ж.Золзавьяа, М.Далайцэрэн, Р.Энхтүвшин нарын “3 оюутан тутмын 1 нь фэйсбүкт донтох өндөр эрсдэлтэй байна”,С.Дөлгөөн, М.Бат-Оргил - “Их сургуулиудын нийгмийн хариуцлага болон түүнийг хүртэх оюутны хандлага”, "Х.Цогбаяр, Х.Төгсбуян "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд дээд боловсрол нөлөөлөх нь" сэдэвт илтгэл, судалгааны ажлууд тус тус шалгарчээ.

  • Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, оюутан, залуучуудын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үр дүнг нь олон нийтэд таниулах, нийгэмд залуучуудын оролцоог хангах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хурал нь их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд нээлттэй болсон бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөснийг албаныхан онцлов. 
Холбоотой мэдээ