Зохиолч уншигчдын уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн төв номын сан, Соёлын ордон, БСГ–тай хамтран зохиолч уншигчдын уулзалт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд СГЗ, хүүхдийн нэрт зохиолч Д.Давааням, МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч МУИС-ийн багш доктор Д.Батжаргал, МЗЭ-ийн гишүүн С.Батжаргал, МЗЭ-ийн гишүүн М. Доржсүрэн, МЗЭ-ийн гишүүн "Алтан өд" шагналт Ч.Наранцэцэг, МЗЭ-ийн шагналт Б.Цэрэнжамц, МЗЭ-ийн гишүүн Э.Амарзаяа, Залуу зохиолч П.Наранбаатар нар хүрэлцэн ирж оролцлоо.
Тэд хүүхдүүдэд “Номын ертөнцөөр аялж, ном л их уншаарай, хүүхдийн зохиолчид бид бол оюуны хоол бэлдэх үүрэгтэй хүмүүс байдаг юм” гэдгийг онцолж хэллээ. Уулзалтын үеэр тэргүүний уншигч, анги хамт олныг урамшууллаа.
Монголын хүүхдийн зохиолчдын “Пэн” төвийн шагналаар ЭӨЦС-ийн 11 А ангийн сурагч Оюунзаяа, "Уран яруу уншигч"-аар ЭӨЦС-ийн 12 Б ангийн сурагч н.Бадамзул, Тэрүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтнээр 1-р 12 жилийн 12 А ангийн сурагч н.Золбоо, 2 А ангийн сурагч Ө.Мөнгөнцэцэг, Орхон сумын 8 А ангийн сурагч А.Маралмаа, ЭӨЦС-ийн 4Б ангийн сурагч М.Өлзийдаваа нар тус тус шалгарлаа. Мөн тэргүүний уншигч анги хамт олноор 1-р 12 жилийн М.Энэрхмаа багштай 2А анги, ЭӨЦС-ийн О.Ууганбаяр багштай 4Б анги шалгарсан байна.
П.Батням