Хэнтий аймгийн татварын хэлтэс шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-25 20:44:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь өнгөрсөн тавдугаар сард шинэ барилгынхаа шавыг тавьж байсан бол өнөөдөр шинэхэн барилгаа ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.


Улсын төсвийн нэг тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон тус барилгын ажлын гүйцэтгэгчээр “Монкон констракшн” ХХК зургаан сарын хугацаанд ажиллаж, ийнхүү хугацаандаа хүлээлгэн өгөв.

Барилгын нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн удирдлагууд, Татварын ерөнхий газрын төлөөлөл, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хамт олон энэ онд Улсын төсөвт нэг тэрбум 270 сая төгрөгийн орлого оруулахаас нэг тэрбум 380,9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөгөө 108 хувиар, орон нутгийн төсөвт 10 тэрбум 105,5 сая төгрөгийн орлого оруулахаас 11 тэрбум 334,4 сая төгрөгийн орлого оруулж 112,2 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

Ийнхүү аймгийн тэргүүний хамт олон ард иргэддээ цэвэр тохилог, тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Холбоотой мэдээ