Оксфордын их сургуулийн судалгааны төв БНХАУ-д нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-11-23 16:15:40

БЭЭЖИН. /Xinhua/. Оксфордын их сургуулийн физикийн шинжлэх ухаан болон инженерчлэлийн чиглэлийн гадаад дахь анхны судалгааны төвийг БНХАУ-ын зүүн нутгийн Жиансу мужийн Сужоу хотын аж үйлдвэрийн паркад пүрэв гарагт нээсэн байна.


Судалгааны эхний хөтөлбөрүүдийг Оксфордын их сургуулийн Инженерчлэл, физик, химийн танхимын судлаачдын багийн мэргэжилтнүүд удирдан явуулах бөгөөд нийт 12 эрдэмтэн ажиллах ажээ.


Оксфордын их сургуулийн дэд захирал Луис Ричардсон мэдээлэхдээ, Хятад улстай хамтран ажиллах болсон нь ихээхэн боломжийг нээж байгааг онцлон тэмдэглээд, цаашид шинэ салбаруудад ололт амжилтыг гаргана хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ