Төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн барилаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-11-25 21:03:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбатад аймгийн Засаг дарга З.Батзориг аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа.

            Ирэх оны төсвийн төслийг  хуулийн хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өргөн барихад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мэндсайхан, Б.Батцогоо, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга О.Наранжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт нар байлцлаа.

            - Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийг хоёр үндсэн онцлогтой гэж болно. 2019 оны орон нутгийн төсвийн орлого зарлагыг тэнцвэржүүлэх чиглэлээр нэлээд анхаарлаа. Нөгөө талаар ирэх жилд Булган сумаас гадна бусад суманд төсвийн хөрөнгө оруулалтыг жигд хуваарилах зарчмыг барьж ажиллалаа гэж аймгийн Засаг дарга З.Батзориг мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ