Төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-28 11:02:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо.

Энэ сарын 29-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар 2019 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хурлын төлөөлөгчид хэлэлцэн батлах юм. Өмнө нь буюу 10 дугаар сарын таванд ирэх оны үндсэн чиглэл, түүний төсвийн төслийг хурлаар хэлэлцүүлэхээр өргөн барисан хэдий ч УИХ-аар төсөв батлахдаа орон нутгуудын төсвийг нэлээд танажээ. Тиймээс Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсвийн төслийг өөрчилж,  өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2019 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаярт өргөн барьсан юм. Энэхүү өргөн барьсан ирэх оны үндсэн чиглэл, төсвийн төслийг энэ сарын 29-ний ээлжит хурлын хуралдаанаар төлөөлөгч нар хэлэлцэх аж. 

Холбоотой мэдээ