Шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. МҮХАҮТанхимын Хөвсгөл аймаг дахь салбар Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Хөвсгөл entrepreneur-2018 "арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгуулна.
Энэ нь
бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон
нийтийн хүртээл болгон сурталчилах
зорилготой бөгөөд өнгөрсөн жил Бүтэн Оргил компани Гранпри шагналын эзэн болж
байжээ. Энэ жил Гран При, оны онцлох
шинэ залуу бизнес эрхлэгч, аялал жуулчлал, газар тариалан, эрүүл мэнд, боловсрол,
худалдаа үйлчилгээ, тээвэр, барилга, дэд бүтэц, төрийн болоод төсөвт
байгууллага, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар зэрэг номинациудаар
шалгаруулж шилдгүүдийг ирэх сарын
21-нд тодруулах юм байна. Энэ үеэр шалгарсан шилдгүүдийн тугийг
хүндэтгэлийн индэрт байрлуулж бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь олон нийтэд
сурталчлах юм. МҮХАҮТанхимын Хөвсгөл аймаг дахь салбар нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин бусад
аймаг болон Улаанбаатар хотын үйлдвэрүүдтэй танилцах Chamber bus
аялал, шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулах entrepreneur арга хэмжээ, туг өргөх ёслол, өглөөний зочин, Хөвсгөл
түншлэл намрын ногоон өдрүүд, цагаан сар үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулдаг
ажээ.