Өнөөдрийн арилжаагаар 14 компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-28 17:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 222,716,623.00 төгрөгийн үнийн дүн бүхий 1,368,903 ширхэг хувьцаа арилжсанаас 14 компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал 11  компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Алтайн Зам" ХК-ийн AZH хувьцаа 14.91 хувиар, "Монгол Шуудан" ХК-ийн MNP хувьцаа 6.82 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК-ийн MIB хувьцаа 15.00 хувиар,  "Тээвэр Дархан" ХК-ийн TEE хувьцаа 14.99 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.76 хувиар буурч 19413.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,289,288,899,440.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ