УИХ-ын Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.05 цагт 50.7 хувийн ирцтэй эхэлсэн ч Ёс зүйн дэд хорооны дарга С.Баямбацогтын саналаар түр завсарлав.
ЖДҮХС-тай холбоотой асуудлын талаар иргэн, ААН-үүдээс УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах санал ирүүлснийг С.Бямбацогт
гишүүн дурьдлаа. Тэрбээр, “Мөн Д.Хаянхярваа гишүүнээс ЖДҮХС-гаас олгосон
хөнгөлөлттэй зээлээс хамаарал бүхий компани нь зээл авсан Засгийн газар болон УИХ-ын
гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Түүнчлэн
“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ч дээрхтэй ижил хүсэлт ирүүллээ. Энэ бүх саналыг өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхээр товлосон. Тиймээс Ёс
зүйн дэд хороо хуралдаж дуусах хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг түр
хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал гаргасныг УИХ-ын дарга хүлээж авлаа.