Арваннэгдүгээр сарын 30-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2018-11-30 08:47:09

Төрийн оронд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагтHoliday Inn зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах “Career Expo” арга хэмжээ болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол улсад суугаа Элчин сайд нартай уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг танилцуулна. Утас: 99110697, 99160007

09.00 цагт Хил хамгаалах ерөнхий газарт “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан эхэлнэ. Утас:99070054

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Аялал жуулчлалын судалгаа 2018” эрдэм шинжилгээний хурал болно

09.30 цагт Олон нийтийн төвд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "М.Энхболдын дарангуйллыг зогсооё" сэдвээр мэдээлэл хийнэ.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.

09.30 цагтBlue Sky зочид буудалд “Солонгосын хойг дахь энхийн үйл явц, түүний хэтийн төлөв болон Монгол, БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх боломж” хэлэлцүүлэг болно. Утас: 91992490

10.00 цагт Монголбанкны “В” байранд “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР- 2018” аяны үр дүн, онол практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас:99097030, 88118801

10.00 цагт “Централ Тауэр”-ын 17 давхарт Улаанбаатар хотын “Ногоон Хотын Хөгжлийн Төлөвлөгөө (НХХТ)” төслийн нээлт болно.

10.00 цагт “Туушин” зочид буудалд БНСУ-ын тусламжаар "Эрудит институт" ТББ-ын хэрэгжүүлэх “Ухаалаг хүлэмж байгуулах” төслийн нээлт болно. Утас:99062856, 88089428

10.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. Утас:80003580

10.00 цагт ХХААХҮЯ-нд "Мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаанжуулалт ба малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах асуудалд" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно. Утас:80019000

11.00 цагт “Новотел” зочид буудалд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

11.00 цагт ЭМЯ-нд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. Утас997738008, 88008516

11.00 цагт Драгон төвд хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт болно. Утас: 99010499

11.00 цагт Улсын их дэлгүүрийн “Номин” супермаркетад ХХААХҮЯ, "Хөдөө аж ахуйн бирж" компаниас зохион байгуулж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд эрүүл мэндийн шинжилгээтэй, гарал үүсэл нь тодорхой махны худалдааны нээлт болно. Утас: 99613084, 91790101

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын байрнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Олон улсын өдрийн хүрээнд "Танд баярлалаа"  цуваа хөдөлнө. Утас:99203731, 86662396, 96662396

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НИТХ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас "Хичээх өдөр" арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99186496, 93049999

11.40 цагт Богд хааны ордон музейд "МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ИХ ХАТАН" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99849000

13.30 цагт Ерөнхий боловсролын 67 дугаар сургуульд сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цүнхний цацруулагчтай уут бэлэглэх арга хэмжээ болно. Утас:99091516

17.00 цагт “Маршал” галерейд зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо, яруу найрагч Ц.Мөнхтулга нарын “Эс...” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88002938

17.30 цагт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт "Гадаадад магистрт суралцахад бэлтгэх гарын авлага" номын нээлт болно. Утас: 99630298, 99109804

Хангарьд ордонд

10.00 цагт НИТХ-ын “Аз жаргалтай хороо” хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

13.00 цагт НИТХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хороо хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

16.00 цагт НИТХ-ын Нийгмийн бодлогын хороо хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ