АНУ, Мексик, Канад худалдааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-30 23:59:01

БУЭНОС-АЙРЕС. /usatoday/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо баасан гарагт эхэлсэн “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын ёслолын арга хэмжээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Мексик, Канадын удирдагчид худалдааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурав.


АНУ-Мексик-Канадын хэлэлцээр /USMCA/ нь тус гурван улсын хооронд 24 жилийн өмнө байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинэчилсэн хувилбар болсон бөгөөд уг гэрээ нь эдгээр орон хоорондын худалдааны маргаантай асуудлуудыг шийдвэрлэх ажээ. 


АНУ-ын төрийн тэргүүн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето нар тус баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд уг хэлэлцээрийг гурван орны хууль тогтоох байгууллага соёрхон батлах шаардлагатай юм.


"Энэхүү бичиг баримт нь худалдааны хэвшмэл байдлыг өөрчлөх загвар хэлэлцээр болно" гэж Д.Трамп онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ