Улаанбаатарт 1-3 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-12-01 09:26:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд  секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, бусад нутгаар  секундэд 12-14 метр байна.  Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Тэс голын хөндий болон Дархадын хотгороор 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.


 

Холбоотой мэдээ