Төвбанк 18.9 тонн алт худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-04 17:48:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1.2 тонн алт худалдан авсан байна. Харин энэ оны эхний 11 сард Төвбанк 18.9 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд хүрчээ.


Аймгуудын хувьд өнгөрсөн 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг тус тус худалдан авчээ. 11 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100 мянга 995.34 төгрөгтэй тэнцэж байна.


.

Холбоотой мэдээ