Афганистаны эрх баригчид талибуудтай шууд хэлэлцээ хийж магадгүй тухай мэдээлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-05 16:43:11
КАБУЛ. /RIA Novosti/. Афганистаны Засгийн газар болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн хооронд хийх шууд хэлэлцээ энэ онд эсвэл ирэх онд эхэлж магадгүй бөгөөд талибууд энэ үйл явцыг хурдан эхлүүлэхийг хүсч байгаа тухай тус улсын Энх тайвны дээд зөвлөлийн төлөөлөгч Ихсан Тахери мэдээлэв.

“Засгийн газар болон талибууд хоорондын энхийн шууд хэлэлцээ удахгүй эхэлнэ гэж бид найдаж байна. Ийм хүсэлтэй хүмүүсийн тоо “Талибан” хөдөлгөөний удирдлагын янз бүрийн түвшинд нэмэгдэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна” гэж Тахери хэлжээ.

Тэрбээр энд Афганистаны Засгийн газар зуучлагчгүйгээр яриа хэлцээг эхлүүлэх болон улс оронд энх тайвныг сэргээн тогтоох асуудлыг гол сэдвийн хувиар хэлэлцэх тухай яригдаж байгаа гэдгийг тайлбарласан байна.


Холбоотой мэдээ