“Шударга ёс- бидний тэмүүлэл" хөтөлбөрт арга хэмжээг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-06 21:58:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран  “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтан хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийнхээ дагуу олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих ёс суртахууныг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх зорилгоор “Шударга ёс-бидний тэмүүлэл” хөтөлбөрт арга хэмжээг  хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд “Шударга ёсны үнэ цэн” дүрийн тоглолт зохион байгуулж, 7 багийн хүүхэд, залуучууд  авлигын эсрэг дуу хоолойгоо дүрийн тоглолтоор дамжуулан олон нийтэд хүргэснээс тэргүүн байрт  Мөрөн сумын Авъяас-8-р сургуулийн хамт олон тэргүүн байр эзэлжээ. Мөн тус арга хэмжээний хүрээнд сурагчдын дунд “Шударга ёсны үнэ цэн” дүрийн тоглолт, “Шударга ёс ба хүн чанар” фото зургийн уралдаан, “Шударга ёс бидний тэмүүлэл” мэтгэлцээн, төрийн албан хаагчдын дунд “Авилга ба хууль дээдлэх ёс” илтгэлийн уралдаан зохион байгуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ