Европын Холбоо Кувейтэд төлөөлөгчийн газраа нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-06 11:08:38

МОСКВА. /ТАСС/. Европын холбоо ирэх онд Кувейт улсад дипломат төлөөлөгчийн газраа нээнэ. Энэ тухай ЕХ-ын гадаад бодлогын албаны цахим хуудаст мэдээлжээ.


“Кувейт улсад дипломат төлөөлөгчийн газраа нээх нь улс төр, эдийн засгийн асуудлуудад оролцох оролцоог илүү идэвхжүүлэх боломжийг бидэнд олгох юм. Түүнчлэн тус улсад байнгын төлөөлөгчийн газраа байгуулж байгаа нь бидний Кувейтын ард түмэнтэй өрнүүлэх түншлэлийн харилцааг эн тэргүүнд тавигдах чухал асуудал гэж үзэж байгааг нотолж байна” хэмээн ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгджээ.


Кувейтэд төлөөлөгчийн газраа нээснээр дэлхий дахинд үйл ажиллагаагаа явуулж буй ЕХ-ны төлөөлөгчийн газар 142 болох юм. 

Холбоотой мэдээ