Азийн залуучуудын наадам Бахрейнд маргааш хөшгөө нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-21 09:47:51

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Бахрейны Манама хотод Азийн залуучуудын III наадам маргааш нээлтээ хийж, Азийн олимпын зөвлөлийн 45 орны баг тамирчдын цэвэр шударга өрсөлдөхөд бэлэн боллоо.


Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин оролцоно. Одоогийн байдлаар тус наадмын волейболын тэмцээн хоёр хоногийн өмнө эхэлж, манай эрэгтэйчүүд өчигдөр шөнө Пакистантай тоглосон. Уг тоглолт Пакистаны ялалтаар өндөрлөжээ. Тэгвэл өнөөдөр 3х3 сагсан бөмбөг, таеквондо, муатай, бокс, холимог тулааны баг тамирчид эх орноосоо мордлоо. Азийн орнуудын ирээдүйн найдвар болсон 4000 гаруй залуу тамирчин 12 жилийн дараа Манама хотод ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорихоор чуулж байгаа нь энэ.  


“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н. Учрал ажиллах бол Монголын багийн тугчаар волейболын тамирчин Ц.Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин нарыг сонгожээ. 











Холбоотой мэдээ