Булган аймаг төсвөө 57,4 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-06 21:34:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Х хуралдаан болж, аймгийн 2019 оны төсвийг баталлаа.

            Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн орлогыг 57,4 тэрбум төгрөгөөр, зарлагыг мөн хэмжээтэй байхаар төсвийн тэнцлийг хангаж батлаад байна. Аймгийн 2019 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын дээд хэмжээг 3,3 тэрбум төгрөг байхаар тогтоолоо.

Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 4,7, харин сумын төсвөөс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2,6 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

Холбоотой мэдээ