Шинжээч: БНАСАУ хойд нутаг дахь цэргийн баазаа бэхжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-06 16:05:32

НЬЮ-ЙОРК. /CNN/. БНАСАУ-ын эрх баригчид алсын тусгалтай пуужингууд байрлаж буй хойд нутагт цэргийн баазаа бэхжүүлж, өргөжүүлэх ажлыг явуулж байна гэж Олон улсын Миддлберийн хүрээлэнгийн шинжээчид мэдэгджээ.


Хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр тулгуурлан гаргасан мэдээлэлд дурдсанаар, БНАСАУ улс тус баазаас 11 км зайд шинэ объект байгуулж байна гэжээ. Шинэ объектод хуарангууд, командлалын цэг болон газар доорхи хонгилууд багтаж байгаа аж.


“Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бодолтой байна гэж мэдэгдсэн хэдий ч БНАСАУ цөмийн зэвсгээ үйлдвэрлэсээр байна” гэж шинжээч Жеффри Льюис хэлжээ.  

Холбоотой мэдээ