Венесуэлийн газрын тосны салбарт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-07 11:21:51

МОСКВА. /АиФ/Венесуэлийн газрын тосны салбарт 5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 600 мянган тонн үр тариа нийлүүлэхээр Оростой тохиролцсон тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.


“Оросын түншүүдтэй газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурлаа” хэмээн Венесуэлийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн төрийн тэргүүнтэй уулзсан тухай өмнө нь мэдээлсэн байна.   

Холбоотой мэдээ