“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмын санал асуулга эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-07 11:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ган үзэг-2018" Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын цахим санал асуулга эхэллээ. Санал асуулгад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийт 5 номинацын 28 төрөлд 156 материал ирүүлжээ. 

Тодруулбал, Шилдэг байгууллага- 26, Шилдэг бүтээл-38, Орон нутаг-33, Шилдэг редактор-22, Шилдэг сэтгүүлч 37 нэр дэвшигч өрсөлджээ.Санал асуулга өчигдөр эхэлсэн бөгөөд 24 цагийн турш үргэлжилж, өнөөдөр 22:00 цагт хаагдана. Нэг IP хаягаас нэг удаа хэдэн ч номинацид санал өгөх боломжтой.

САНАЛ АСУУЛГА-Д ОРОЛЦОХ

Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллага, бүтээлд санал өгөхдөө холбогдох мэдээллийг тухайн нэр дэвшигчийн нэр болон зурган дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү. ЭНД дарж дэлгэрэнгүй харна уу. 

Санал асуулгын талаарх санал хүсэлтээ 11-330948, 99736725 дугаарт хандаж, илэрхийлэх эрхтэй. 

“Шилдэг редактор” номинацид Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Хариуцлагатай редактор Д.Догсом, “Шилдэг сэтгүүлч”-д Урлаг соёлын албаны тоймч Б.Алтанхуяг, “Орон нутгийн шилдэг сэтгүүлч”-д МОНЦАМЭ агентлагийн Дорноговь аймаг дахь сурвалжлагч Х.Эрдэнэбулган, Хэнтий аймаг дахь сурвалжлагч Д.Одонтунгалаг, Ховд аймаг дахь сурвалжлагч А.Бямбасүрэн  нар тус тус нэр дэвшиж байна.

МОНЦАМЭ агентлагийн Хариуцлагатай редактор Д.Догсом энэ жил montsame.mn сайтад 3000 гаруй мэдээ, нийтлэл, сурвалжлага, тэмдэглэл зэргийг Агентлагийн мэдээний шаардлагад нийцүүлэн редакторлаж уншигчдад хүргэсэн юм.

Урлаг соёлын албаны тоймч Б.Алтанхуяг "Анир гүм дэх цаг хугацаа" цуврал ярилцлага, "Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос сэтгүүлзүйн карьер хөөдөг салбар биш" зэрэг нийтлэлээрээ уншигчдын талархлыг хүлээгээд буй юм.

 

Холбоотой мэдээ