Улсын хэмжээний мал тооллогын ажил өнөөдөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-07 15:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улс орон даяар өнөөдөр жилийн эцсийн мал тооллогын ажил эхэллээ.

Мал тооллого 12 дугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Жил бүрийн 12 дугаар сард Үндэсний статистикийн хорооноос мал тооллогыг зохион байгуулдаг.

Манай улс өнгөрсөн 2017 онд 66.2 сая толгой мал тоолуулж байсан бөгөөд хавар нь 18 сая орчим төл хүлээн авснаар мал сүргийн тоо 80 сая давсан. Гэхдээ жил бүрийн өвөл хүнсний зориулалтаар 10 сая гаруй мал бэлтгэдэг тул оны эцсийн тооллогоор хэчнээн тооны малтай байна вэ гэдэг нь тодорхой болно.

Мал тооллогын үеэр малчдыг гэртээ байж, мал тооллогын ажилд идэвхтэй оролцохыг холбогдох байгууллагууд ад анхааруулаад байна.

Б.Болд

 

Холбоотой мэдээ