360 тн тэжээлийг малчдад хөнгөлттэй үнээр хүргүүлэхээр шийдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:23:54

Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа сумдын малчдад 360 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр хүргүүлэхээр боллоо.

Мөн Улсын нөөцөөс дэмжлэг үзүүлж хуваарилсан санхүүжилтийг Онцгой комиссын шугамаар тодорхой чиг үүрэг гүйцэтгэдэг газрууд болох Эрүүл мэндийн газарт 5 сая, Хүнс хөдөө аж ахуйн газарт 6 сая, Цагдаагийн газарт 3 сая, Мэргэжлийн хяналтын газарт 3 сая төгрөг  гэх мэтчлэн хуваарилжээ.

Дээрх байгууллагууд зориулалтын бэлэн санхүүжилттай болсноор мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг ханган ажиллаж үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ