Күнзийн интситут ажлын байранд хятад хэл зааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 09:03:13

Ховд их сургуулийн Күнзийн институт Н.Доржсүрэн даргатай Ховд аймгийн Прокурорын газрын хамт олонд ажлын байранд нь хятад хэлний хичээл зааж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалттай компани, зам барилга, уул уурхайн салбарт ажиллах болсон өнөөгийн нөхцөлд  талуудын хооронд хэлний бэрхшээл байдаг болсон.

Хоёр улсын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн үеэр хятад талаас өвөр монгол орчуулагчтай ирдэг болон монгол талаас англи хэлээр орчуулга хийгддэг ба манай монгол талаас хятад хэлтэй монгол орчуулагч ажиллах нь ховор байдаг ажээ.

А.Бямбасүрэн

                     

                                            

 

Холбоотой мэдээ