Өнгөрсөн сард ОПЕК-ийн газрын тосны олборлолт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-13 12:18:43

ВЕНА. /Xinhua/. Өнгөрсөн сард Иран улсын газрын тосны олборлолт буурсантай холбоотойгоор Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ газрын тосны олборлолт буурсан үзүүлэлттэй гарсан тухай тус байгууллагаас сар тутам гаргадаг тайланд мэдээлэв.


Лхагва гарагт олон нийтэд танилцуулсан дээрх тайланд мэдээлснээр, 11 дүгээр сард ОПЕК-ийн газрын тосны олборлолт өдөрт ойролцоогоор 11 мянган баррелиар буурсан ажээ.


Тус сард Ираны газрын тосны олборлолт өдөрт 380 мянган барреллиар буурч, 3 сая баррелиас бага хэмжээнд хүрсэн нь 2016 оны эхэн үеэс хойших хамгийн бага олборлолттой сар болсон байна.


Харин энэ хугацаанд Саудын Арабын газрын тосны олборлолт нэмэгдсэн дүнтэй гарчээ.


ОПЕК-ийн томоохон нефть олборлогчдын нэг болох Иран улс нь хэдэн сарын турш АНУ-ын хориг арга хэмжээнд байгаа билээ. 

Холбоотой мэдээ