Малжуулах төсөл 96 өрхийн 206 хүнийг ажилтай болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 12:46:38

Ховд аймгийн Алтай сум малжуулах төслийн журмыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, малжуулах төсөлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сүүлийн 3 жил  дараалан  малгүй иргэдийг малжуулах төсөл хэрэгжүүлжээ.

Жил бүр 30-35  өрх тус бүрт 5 сая төгрөг нийт 150-175 сая төгрөгийн хээлтэгч мал олгож, нийт 96 өрхийн 206 иргэнийг ажлын байраар хангаж, малжуулжээ.

Малжуулах төсөлд хамрагдсан нэг өрх 54-70 толгой буюу дунджаар 60 эх малаас 25 хурга, 35 ишигээр төл нэмж, 14 кг ноолуур, 37,5 кг ноос, 175 литр сүү авч өрхийн амьжиргаагаа дээшлүүлжээ.

Тус суманд төсөлд хамрагдсан 96 өрх малчин өрх дунджаар жилдээ 2,4 сая төгрөгийн ашиг шимийг буянт мал сүргээс хүртэж байна.

А.Бямбасүрэн

                                         

Холбоотой мэдээ