Баруун Иерусалимыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-15 12:50:50

КАНБЕРРА. /BBC/. Австралийн Засгийн газар Баруун Иерусалимыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрнө гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон бямба гарагт мэдэгдэв.


"Гэсэн хэдий ч сөргөлдөгч талууд энхийн хэлэлцээр байгуултал Австралийн Элчин сайдын яамыг Тель Авив хотоос нүүлгэхгүй" гэж С.Моррисон нэмж хэлсэн байна.


Иерусалим хотын статус нь израил болон палестинчуудын хоорондох маргаантай асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Элчин сайдын яамыг Тель Авив хотоос Иерусалим руу шилжүүлсэн юм.

Холбоотой мэдээ