Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсаас эх орондоо ирэв

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2018-12-16 12:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад энэ сарын 12-15-ны өдөр албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр эх орондоо ирэв.

Ерөнхий сайд болсноосоо хойш жилийн хугацаанд БНСУ, БНХАУ, АНУ, Японд албан ёсны айлчлал хийгээд байна.  Японд хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болсон бөгөөд хоёр улс цаашдаа эдийн засаг, улс төр, гадаад худалдаа, байгаль орчин, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдсэн юм

 

 

Холбоотой мэдээ