“Canada Goose” компани дэлгүүрийн нээлтээ хойшлуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-12-16 15:36:04

ОТТАВА. /NHK/. Huawei” компанийн өндөр албан тушаалтныг Канадад баривчилсантай холбоотойгоор тус хоёр улсын харилцаа хурцдах болсон энэ үед Канадын алдарт “Canada Goose” компани БНХАУ дахь анхны нэрийн дэлгүүрийнхээ нээлтийг хойшлуулсан байна.


"Энэ долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байсан дэлгүүрийн нээлтийг хойшлуулах болсон шалтгаан нь барилгын ажилтай холбоотой" гэж компанийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


12 дугаар сарын эхээр “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилсантай холбоотойгоор Канадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг эсэргүүцэх тухай уриалга хятадуудын дунд тархах болсон байна.


Weibo” цахим сүлжээнд Canada Goose” компанийн хийсэн дээрх мэдэгдлийн дор зарим хүмүүс тус компанийг БНХАУ-аас гарахыг шаардсан байсан бол зарим хүмүүс Канадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг бусдадаа уриалсан байжээ. 

Холбоотой мэдээ