Улаанбаатарт 08-10 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-12-17 08:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна.


2018 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10  хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ