“Эрүүл иргэн эрхэм баялаг дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт 67 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-18 14:24:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл иргэн эрхэм баялаг дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт 67 хувьтай байгаа бөгөөд хөтөлбөр 2020 онд хэрэгжиж дуусна.

Хөтөлбөрийн хүрээнд эрүүл иргэнтэй аймаг болох зорилт дэвшүүлж 17 сум 2 өрхийн эмнэлгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж нийт сумдын 70 гаруй хувьд хүрч үйлчилсэн байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн цахим үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээгээ өгөх тогтолцоо бүрдүүлж, хөдөлмөр магадлах комиссын байранд их засвар хийж, шаардагдах тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж, иргэдийн очер дарааллыг багасгаж нэг цэгийн үйлчилгээг бий болгосон байна. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр “Эрүүл цус-Эерэг хандлага”, “Гурван дадал”, 8 төрлийн эрт илрүүлэг, 5 багц сургалт  зэрэг компанит ажлуудыг байгууллага аж ахуй нэгж, иргэдийн дунд зохион байгуулж ажилласны үр дүнд  эрт илрүүлгийн үзлэгийн хувь нийт иргэдийн 70 хувьд хүрсэн ажээ.

Холбоотой мэдээ