Үлийн цагаан оготны нүүдэл ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-18 16:54:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан суманд бэлчээрийн даац 6-7 дахин хэтэрсэн бөгөөд үлийн цагаан оготны хөнөөл бэлчээрийн доройтолд нөлөөлж байгаа аж.

            Энэ онд тус сумын Мануулт багийн 5,0 мянган га бэлчээрийн талбайд малчид энгийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажил хийжээ.

            - Үлийн цагаан оготны нүүдэл ихэсч байна. Төсвийн 7,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар малчид энгийн аргаар оготно устгах арга хэмжээ авсан ч үр дүн муутай байгаа. Үүнээс шалтгаалан таримал ургамал, чацарганы тариалалт, ургалтад муугаар нөлөөлж байгаа тал байна гэж тус сумын Засаг дарга М.Ганболд ярив.

Холбоотой мэдээ