Хурандаа Г.Баатар даргатай хамт олон алтан медалийн эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-18 10:49:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн усан спорт сургалтын төвийн нэг жилийн ойн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын харъяа Усан спорт сургалтын төвөөс зохион байгуулж буй тэмцээн нь өсвөр үе, идэрчүүд гэсэн хоёр насны ангилалаар явагджээ. Тэмцээн дөрвөн төрөлт сэлэлтээр болж 80 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү усанд сэлэлтийн аймгийн аваргын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас хоёр, Эрэн хайх, аврах ангиас 11, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангиас дөрөв, нийт 17 албан хаагчид оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэд босон байна. Мөн баг тамирчдаа амжилттай оролцуулсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатарт алтан медалийг гардуулан өгчээ. Тус Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатар, ахмад М.Ганбаатар, аврагч-усчин Э.Давхарбаяр нар нь өнгөрсөн жилийн хугацаанд усан бассейны багш, дасгалжуулагчаар ажиллаж, олон уралдаан тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэн оролцуулж, амжилт гаргаж байгаа аж. Тэмцээний үеэр тамирчин Б.Номин, Т.Цолмон-Эрдэнэ нар Усан спортын 3-р зэргийн болзол хангагасан байна. Ингээд тэмцээний 50 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, а/ч М.Мөнхсайхан, 50 метрийн өврөөр сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, а/а З.Лхагвадорж, 4x50 м холимог сэлэлт /буухиа сэлэлт 2 эр, эм1, 2, 3-р байруудыг эзэлж өргөмжлөл, медалиар шагнагдлаа.

Холбоотой мэдээ