Дөрвөөс дээш ам бүлтэй залуу гэр бүлийн нэг гишүүнийг ажилд зуучилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-18 22:18:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016 - 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4 дэх заалтын хүрээнд Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 100 хүнийг байнгын ажлын байранд зуучлах заалтыг тусгажээ. Энэ хүрээнд дөрвөөс дээш ам бүлтэй залуу гэр бүлүүдийн өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангахаар болсон байна.

Ингэхдээ төрийн байгууллага болон төрийн өмчит, ОНӨҮГазарт байнгын ажлын байранд зуучлах бөгөөд ажлын бүртгэлийг аймгийн ЗДТГ-ын төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн өргөдөл гомдол хүсэлт хүлээж авах хэсэгт хүлээн эхэлжээ.

Сонирхуулахад, энэ оны эхний 11 сарын байдлаар аймгийн бүртгэлтэй ажилгүй иргэд 1080 болж, өмнөх сараас 12.4 хувиар буурчээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 626 буюу 57.9 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд насны хувьд 15-44 насныхан зонхилж байна. 

Холбоотой мэдээ