“Мөсний алтан алх” шагналын эзнээр Б.Гангаамаа тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ноос Уулын спортын энэ 2018 оны шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа шалгарч, “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо.
МУҮХ-ны шинэ жилийн баяр өнгөрсөн бямба гарагт буюу
12 дугаар сарын 15-нд болж оны шилдэг тамирчдаа тодруулсан байна.
Уулын спортын шилдгийн шилдэг тамирчнаар шалгараад байгаа Б.Гангаамаа нь сүүлийн 6 жилийн хугацаанд, дэлхийн бүх тивийн ноён оргилуудад хөл тавьсан анхны Монгол хүн болсон билээ.
Тухайлбал: Эверест 8848м Ази
Аконкагуа
6962м
Хойд Америк өмнөд
Килиманжаро
5895м Африк
Карстенз пирамид 4884м
Далайн ноён оргил
Эльбрус
5642м Европ
Денали
6194м Хойд Америк
Винсон массиф
4997м Антрактид
Косиюско
2228м Австрали
Тэрбээр өнгөрсөн
долдугаар сарын 21-нд дэлхийн хоёр дахь ноён оргил, Пакистан улсын “Каракарум”
нурууны К2, (Далайн түвшнээс 8611м) оргилд мөрөө гаргасан анхны Монгол уулчин
болсон юм.