Энэ долоо хоногийн сүүлчээс эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-18 21:47:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
18-нд нутгийн хойд хэсгээр, 19-20-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсын нутгаар, 20-21-нд нутгаар нутгаар 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.
18-20-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх аж. Харин Алтайн салбар уулсаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Эхийнголын нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 21-нээс хүйтний эрч эрс чангарна.
Холбоотой мэдээ