Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав тэнгэрийн орондоо мориллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-19 14:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав тэнгэрийн оронд одов. Монголын утга зохиолд нэгэн том орон зай эзгүйрлээ. Ш.Сүрэнжав 1938 оны гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. Тэрээр МУИС, ОХУ-ын Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Түүний “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Шөнө өргөсөн цэцэг” найраглал нь Монголын ард түмний хайртай, үнэт бүтээлүүд билээ. “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран” сайхны киноны зохиолыг бичсэн ба 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртэж байлаа. Эрхэм яруу найрагчийн мөнхөд дуурсагдах бүтээлүүд монголын олон үеийн уншигч, үзэгч, сонсогчдод оюуны шим охь хүртээсээр байх болно.

Холбоотой мэдээ