Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүргээр Налайх тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-21 18:55:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас есөн дүүргийн ГБХЗХХ-тэй хамтран тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж, гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой “Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүргээр Налайх дүүрэг, Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороогоор Хан-Уул дүүргийн 6-р хороо, Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургуулиар Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэгээр СХД-ийн 91 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 159 дүгээр цэцэрлэг, ЧД-ийн 9 дүгээр цэцэрлэг, Хүүхэд, гэр бүлд ээлтэй ТББ-аар “Инжирийн мод” НҮТББ, Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлчилгээний байгууллагаар Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхэд, гэр бүлд ээлтэй ресторан зоогийн газар, худалдаа үйлчилгээний байгууллагаар “ЮНА ГРАНД” ХХК, Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэрээр “Өгөөж чихэр боов” ХХК, Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын байгууллагаар МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн тус тус шалгарав.

Нийслэлийн 2018 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг есөн дүүргийн хэмжээнд нийт 818 байгууллагад хүргүүлсэн байна. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд зэрэг албаны төлөөлөл оролцов

Холбоотой мэдээ