Рашаант сум аймгаас “алслагджээ”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-22 21:05:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт алслагдсан сумдад ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчнийг  тогтвор, суурьшилтай ажиллуулах үүднээс гэрээ байгуулж, ажиллах нөхцөл боломжийг ханган, ажлын байр болон дотоод, гадаадын сургалтад хамруулж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж нөхцлийг дэмжихээр тусгасан юм.

- Алслагдсан сумдад ажиллаж буй төрийн албан хаагчдын судалгааг салбар тус бүрээр гарган ажиллаж байна. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, сургах асуудлыг "Төрийн албан хаагчдын хүний нөөцийн бодлого"-ын төсөлд тусгалаа. Судалгааны дүнгээс харахад Булган аймгийн алслагдсан Тэшиг, Рашаант зэрэг сумдад төрийн тусгай болон төрийн захиргаа, эрүүл мэндийн, боловсролын салбарт нийт 400 гаруй албан хаагч ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг мэдээлэлдээ дурджээ.

Аймгаас алслагдсан сумын төрийн албан хаагчдын амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор аймаг, орон нутгийн зүгээс 7,2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Баруун чиглэлийн төв зам дайран өнгөрдөг төвлөрсөн суурин Рашаант сумын хувьд аймгаас “алслагдсан” бөгөөд зорчигч тээвэр, шуудан явдаггүй, төрийн албаны ажлаас бусад бараг бүх харилцаа нийслэл руу чиглэдэг юм.

Холбоотой мэдээ