ИТХ-ын төлөөлөгчийн амь насыг хохироожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-25 20:41:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат суманд сумын ИТХ-ын төлөөлөгч Б-гийн амь насыг хохироосон гэмт хэрэг гарчээ.

Энэ хэрэг энэ сарын 19-20-нд шилжих шөнө тус сумын Баянтөгөл багийн нутаг дэвсгэрт гарсан байна. Энэ хэрэгт сумын ИТХ-ын төлөөлөгч О-гоос гадна зарим хүмүүс холбогдон шалгагдаж эхэлсэн талаар тус сумаас авсан баттай эх сурвалжаас мэдээллээ.

Хохирогч Орхон аймгийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн боловч нас барсан байна.

Холбоотой мэдээ