Ханхын боомт энэ сарын 28-аас ирэх сарын 8 хүртэл амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-26 16:26:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Оросын холбооны улсын Засгийн газраас 2019 оны 1-дүгээр сарын 1-8-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан учраас Ханхын боомт энэ сарын 28-аас ирэх сарын 8 хүртэл амарна.

Монгол улс ОХУ-ын хооронд байгуулсан “Монгол-Оросын улсын хилийн дэглэм сахиулах” тухай гэрээний дагуу 2 улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцсон байна. Иймээс Ханх Мондын хилийн боомтоор зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй ажээ.

 

Холбоотой мэдээ